“Тал нутгийн Монгол” олон улсын 29 дэх удаагийн марафон зохион байгуулагдав

2026/9/8
1 Гарааны үеэр
2 Япон гүйгчдийн хамт
 9 дүгээр сарын 6-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монголын хөнгөн атлетикийн холбоо болон тус “Тал нутгийн Монгол” марафон тэмцээнийг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн олон улсын марафон тэмцээнд оролцов.
 Энэ жилийн тэмцээн “Монголын уудам тал нутагт спортоор хичээллэн өөрийгөө сорьж, гадаад дотоодын хүмүүстэй нөхөрлөж, цөлжилтөөс сэргийлэхийг уриалсан эко гүйлт” хэмээх уриан дор наадмын хурдан морьд давхин өнгөрдөг өргөн уудам талд ойролцоогоор 1,350 гүйгч талын зөөлөн салхийг цээж дүүрэн амьсгалангаа өөр өөрийн хэмнэлээр баяр баясгалантай гүйж байлаа. Японоос ч мөн олон гүйгч оролцсон бөгөөд 21 км-ийн ангилалд япон эрэгтэй, эмэгтэй тамирчид шагналт байранд шалгаран тусгай шагнал болох хонийг тус бүр гардан авлаа.
3 Эмэгтэй (21 км) ангилалд түрүүлсэн ялагчид шагнал гардуулж буй нь
4 Хундан цагаан хонио гардан авч буй эмэгтэй шагналт байрын тамирчин
5 Эрэгтэй (21 км) ангилалд түрүүлсэн ялагчид шагнал гардуулж буй ньь
6 Хундан цагаан хонио гардан авч буй эрэгтэй шагналт байрын тамирчин