Элчин сайд М.Игавахара “Говь” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

2024/1/10
1
2
 12 сарын 13-ны өдөр, Элчин сайд М.Игавахара “Говь” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Уг үйлдвэр нь 1977 онд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж, 2007 онд хувьчлагдан “Таван Богд” группийн бүрэлдэхүүнд оржээ.
 
 Энэ удаа үйлдвэрлэлийн үйл явц болон борлуулалт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ төрөл бүрийн японы нэхмэлийн машин, механизмуудыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэн ашиглаж байгаатай танилцлаа.
3
4
5