“Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол
2025/8/7

8 дугаар сарын 6-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2023 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн “Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга”-ын төсөл хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцов.
Уг төслөөр Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барьсан юм.
Элчин сайд М.Игавахара тус арга хэмжээний үеэр тус хамгаалах төв нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст шинэ итгэл найдвар өгөх газар болохыг хүсэж буйгаа онцлон дурдсан бол Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тус аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт анхаарч дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн Газар, японы ард түмэнд нийт аймгийнхаа 57 мянга гаруй иргэдээ төлөөлөн талархал илэрхийлэв.