Говь-Алтай аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2024/3/18

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар гарын үсэг зурав.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл бөгөөд эдгээр төсөл тус аймгийн хөгжил дэвшилд бага ч атугай хувь нэмэр болно гэж найдаж байна” гэж хэлэв.
Мөн Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн иргэдийн эрүүл мэнд, хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад төслүүд хэрэгжүүлж, үргэлж дэмжин ажиллаж буй Япон улсын Засгийн газар, ард түмэнд энэ завшааныг ашиглаад аймгийнхаа нийт иргэдээ төлөөлж чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Тус төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барих юм. Одоо үйлчилгээ үзүүлж буй төв нь зай талбайн багтаамж хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг. Шинэ төвийн барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 603 дахь, Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 203,099 ам.доллар болно.