"Говь-Алтай аймгийн өмнөд говийн ойг нөхөн сэргээх ойжуулалтын төсөл"-ийн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдав

2025/12/18
1 Дурсгалын зураг
2 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
   2025 оны 12 сарын 17-ны өдөр Элчин сайдын өргөөнд “Говь-Алтай аймгийн өмнөд говийн ойг нөхөн сэргээх ойжуулалтын төсөл”-ийн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Уг үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүтэй холбогдох хүмүүс болон ой судлалын чиглэлээр сурч буй оюутнууд оролцов.
   Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ “Говь-Алтай аймагт зочлон очиж, Говийн их дархан цаазат газрын баялаг сайхан байгаль болоод экосистемийг хэрхэн хадгалан үлдсэнийг хараад сэтгэл хөдөлж байснаа санаж байна. Ойжуулалтын бүс болох Цогт сумын зарим бүсэд мод бэлтгэлийн улмаас заг мод ихэд цөөрсөн бөгөөд энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр заган ойг нөхөн сэргээж, ой мод болон экосистемийг нь сэргээн, цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” гэв.
   Уг ёслолын үеэр тухайн орон нутагт ойжуулалтын ажлыг гүйцэтгэж буй мэргэжилтнүүдийн зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд Орхон аймаг болон Өмнөговь аймгийг хамарсан ойжуулалтын төслүүдийн талаар танилцуулж, Говь-Алтай аймгийн холбогдох хүмүүс цөлжилтөөс сэргийлж, байгаль орчныг сайжруулахаар хэрэгжүүлж буй уг төслийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байв.
   Энэхүү төслийг Япон Улсын Засгийн газар санхүүжүүлж, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон “ОИСКА Монгол” ТББ хамтран хэрэгжүүлж байна.
3 Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат мэндчилгээ дэвшүүлэв
4 Дурсгалын зураг