2018 оны 7 сарын хүчтэй аадар борооны байгалийн гамшигт Монгол улсын Засгийн газрын үзүүлж буй тусламж
2018/7/19
7 дугаар сарын 16-ны өдөр, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокад саяхан хүчтэй аадарын улмаас байгалийн гамшиг тохиолдож их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Засгийн газраас 100 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолыг гардууллаа.
Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд хандан Монголын уламжлалт баяр наадам тохиож байгаа чухал үед Манай оронд тохиолдсон байгалийн гамшигт анхаарлаа хандуулж, үүгээрээ Монгол Японы бат бөх холбоо, найрамдалт харилцааг илэрхийлсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа уламжиллаа.
Энэ удаагийн байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, улс төр, бизнес санхүүгийн салбарын төлөөлөл болон маш олон энгийн иргэдээс тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт болон эмгэнэлийн захидал хүлээн авсан билээ. Та бүхэнд маш их баярлалаа.