Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланд бараалхав
2024/8/5
7 дүгаар сарын 30-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд бараалхав.
Улсын Их Хурлын Дарга Д.Амарбаясгалан “Өнөөг хүртэлх Япон Улсын тусламжид талархаж буйгаа илэрхийлээд, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор хоёр орны хамтын ажиллагаа гүнзгийрч, Парламент хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэхийн төлөө цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
Элчин сайд М.Игавахара Улсын Их Хурлын даргаар томилогдсонд баяр хүргэж, УИХ-ын 126 гишүүнтэй анхны Парламентад амжилт хүсэв. Мөн өнөөг хүртэлх хоёр орны Парламент хоорондын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх болоод, Япон Улсын зүгээс Монгол Улсад ардчиллыг батжуулан бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжлүүлэхэд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр хоёр цаашид ч олон асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцохоор санал нэгдэв.