Элчин сайд М.Игавахара “Сакүра” олзлогдсон япон иргэдийн дурсгалын гэр музейтэй танилцав

2024/5/24
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Дурсгалын зураг
 5 дугаар сарын 19-ний өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Чингэлтэй дүүргийн Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнг зорин очиж олзлогдсон япон иргэдийн дурсгалын гэр музейтэй танилцав. Энэхүү дурсгалын гэр музей нь Дэлхийн 2-р дайны дараа олзлогдсон япон цэргүүдийг хүчээр хүнд хүчир ажилд дайчлан ажиллуулж байсан чулуу олборлож байсан газрын туурин дээр байгуулагдсан бөгөөд 2022 онд нээгдсэнээс хойш тус музейд ирэх хүмүүст тухайн үеийн түүхийг танилцуулдаг. Энэ үеэр Монголд амьдарч буй япон иргэд, япон хэл сурч буй оюутан залуус зэрэг 150 орчим хүмүүс хүрэлцэн ирсэн.
 Музейтэй танилцсаны дараа “Тал нутгийн марафон” зохион байгуулах хорооны санаачилгаар цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод тарилаа. Гунигт түүхийг марталгүй дэлхийн энх тайвныг хүсэмжилдэг газар хэмээн хүн бүхэн хайрлан хамгаалж байгаасай гэж хүсэж байна.
 
3 Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн
4 Музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтохын тайлбар яриаг сонсож буй Элчин сайд М.Игавахара
5 Мод тарив
6 Мод тарьсны дараах дурсгалын зураг