Хубилай хааны Япон руу довтолсны дараах 750 жилийн ойд зориулсан номын баяр болов
2025/3/19


3 дугаар сарын 18-ны өдөр Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо Үндэсний номын санд болсон “Хубилай хааны Япон руу довтолсны дараах 750 жилийн ойд зориулсан номын баяр”-т оролцлоо. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн намар гурван төслийг (хоёр орны лам нарын энх тайвны төлөөх хамтарсан мөргөл, “Ябүсамэ” буюу морьт харвааны үзүүлбэр, түүхийн эрдэм шинжилгээн хурал) хэрэгжүүлсэн бөгөөд энэ үеэр үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ тэргүүтэй холбогдох хүмүүс хүрэлцэн ирж, төслийн хүрээнд хийж туурвисан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, гэрэл зургийн цомог бүхий ном, баримтат кино бүтээлээ олонд дэлгэлээ.



