Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дараах орон нутгийн ажилтан (1 хүн, гэрээт хугацаатай) шалгаруулж авна

2026/4/1
1. Хэлтэс, гүйцэтгэх ажил
Хэлтэс: Эдийн засгийн хэлтэс
Гүйцэтгэх ажил: Эдийн засгийн хэлтсийн ерөнхий бичиг хэргийн ажил, компьютер ашигласан ажил гүйцэтгэх, гадаад байгууллагуудтай харилцах, зохицуулах, аман болон бичгийн орчуулга хийх, албан томилолтод дагалдан явах, хурлын тэмдэглэл хөтлөх, бичиг баримт боловсруулах, засварлах, хянах, хэвлэл мэдээлэл болон цахим эх сурвалжаас мэдээлэл цуглуулах зэрэг
 
2. Ажлын цаг
(1) Даваа–Баасан (амралтын болон баярын өдрүүдээс бусад)
(2) 09:00–17:45 (цайны цаг: 13:00–14:00)
※ Амралтын өдөр болон оройн цагаар ажиллах тохиолдол гарна
 
3. Цалин, ажиллах нөхцөл
(1) Цалинг боловсрол, ажлын туршлагыг харгалзан Элчин сайдын яамны дотоод журмын дагуу тогтоож, сар бүр олгоно
(2) Нийгмийн даатгалд хамруулна, цалинтай чөлөө болон илүү цагийн нэмэгдэл олгоно
 
4. Тавигдах шаардлага
(1) Монгол Улсын иргэн байх
(2) Их дээд сургууль төгссөн, мэргэжлээ (хууль, эдийн засаг, улс төр, мэдээллийн технологи гэх мэт) ажилд ашиглах чадвартай байх
(3) Бие, сэтгэцийн хувьд эрүүл, нийгмийн ёс зүйтэй, ажилд идэвх санаачилгатай байх
(4) Япон хэлний мэдлэгийн түвшин N1 эсвэл үүнтэй дүйцэх түвшний япон хэлний мэдлэгтэй байх
※ Англи хэл заавал биш боловч давуу тал болно
(5) Microsoft Word, Excel, PowerPoint зэрэг програмуудыг чөлөөтэй ашиглах чадвартай байх
(6) Япон, Монгол болон бусад улсын эрүүгийн хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй байх
 
5. Бүрдүүлэх материал
(1) Материал
a. Намтар (япон хэл дээр бичсэн байх)
Маягт чөлөөтэй боловч хаяг, овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, нас, боловсрол, ажлын туршлага, гэр бүлийн байдал, ажилд орох хүсэл, холбоо барих мэдээлэл (утас, имэйл) зэргийг тодорхой бичиж, 4см × 3см хэмжээтэй цээж зураг хавсаргана
b. Иргэний үнэмлэхийн хуулбар
c. Сүүлд төгссөн сургуулийн дипломын хуулбар
d. Хэлний болон бусад чадварыг нотлох сертификатын хуулбар (байгаа бол)
(2) Материал хүлээн авах хугацаа
4 дүгээр сарын 20-ны 17:00 цаг хүртэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд (төв хаалганы харуул хамгаалалтын байр) биеэр биеэр авчирч өгнө (шуудангаар хүлээн авахгүй)
※ Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй
 
6. Сонгон шалгаруулалтын үе шат
1-р шат: Материалын шалгаруулалт (4-р сарын дунд үе)
2-р шат: Бичгийн шалгалт (4-р сарын сүүл үе)
Эцсийн шат: Ярилцлага (5-р сарын эхэн үе)
※ Шалгалтууд ажлын өдөр зохион байгуулагдана. Үргэлжлэх хугацаа ойролцоогоор 1–2 цаг
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст дараагийн шатны мэдээллийг хүргэх бөгөөд тэнцээгүй тохиолдолд мэдэгдэхгүй
 
7. Ажиллах хугацаа
2026 оны 5 дугаар сарын дунд үеэс 2027 оны 12 дугаар сарын дунд үе хүртэл
※ Хөдөлмөрийн гэрээний дагуу тогтооно
 
8. Холбоо барих
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам – Эдийн засгийн хэлтэс
Утас: 320-777 (дотуур дугаар 219)