Газар хөдлөлтийг биеэр туршиж үзэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ

2019/4/16
a Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэв
a ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн дарга Э.Тамүра,Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар гарын үсэг зурав
     3 дугаар сарын 20-ны өдөр, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр туршиж үзэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж, Элчин сайд М.Такаока, Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал болон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар оролцов.
      Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй 3-н давхарга байгааг илрүүлсэн ба хотод хүн ам улам бүр төвлөрч байгаа тул газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаад санаа зовниж байна. Тиймээс Япон улсын Засгийн газар нь газар хөдлөлтийн гамшгийг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд газар хөдлөлтийг биеэр туршиж үзэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
      Тус арга хэмжээний үеэр Элчин сайд М.Такаока “Энэ удаад олгогдож буй тоног төхөөрөмжийг олон Монгол хүн хэрэглэж, газар хөдлөлтийн аюулыг мэдэж авахын зэрэгцээ гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлээсэй” хэмээн мэндчилгээндээ дурдлаа. Түүний дараа ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн дарга Э.Тамүра, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурав.
a Дурсгалын зураг татуулав
a Хүлээлгэн өгсөн тоног, төхөөрөмж