Элчин сайд М.Игавахара гэргийн хамт МБШ Төв- Гандантэгчэнлин хийдэд зочлов

2025/10/27
1 Элчин сайд М.Игавахара болон түүний гэргий Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийн хамт
 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Монголын Бурханы Шашинтны Төв - Гандантэгчэнлин хийдэд зочилж, Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой уулзав. Уулзалтын эхэнд тэргүүн их хамба лам Д.Жавзандорж энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Гандантэгчэнлин хийдэд айлчилсан явдалд талархаж буйгаа илэрхийлэв.
 Элчин сайд М.Игавахара Монгол Улсын соёл, уламжлал болон түүхийг залгамжилж буй Гандантэгчэнлин хийдэд хийсэн уг айлчлал нь, хийдийн ажилтнууд чин сэтгэлээсээ халуун дотноор угтан авснаар амжилттай болсонд талархлаа илэрхийлэв.