“Хавдар Судлалын Үндэсний Төвийн цэвэр ус түгээх системийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол

2024/6/7
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
 6 дугаар сарын 3-ны өдөр, Хавдар судлалын үндэсний төвд 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Хавдар Судлалын Үндэсний Төвийн цэвэр ус түгээх системийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж Элчин сайд М.Игавахара, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү болон бусад албаны хүмүүс оролцов.
 Элчин сайд М.Игавахара “Энэ удаагийн цэвэр ус түгээх системийн засварын төсөл хэрэгжсэнээр тус эмнэлгийн эрүүл ахуй, орчин нөхцөл сайжирч, өвчтөн, эмчлүүлэгч нар эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх болсонд туйлын их баяртай байна" хэмээв.
 
3 Дурсгалын зүйлс гардуулж буй нь
4 Дурсгалын зураг
5 Засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж буй нь
6 Цэвэр усны шугамын ажилтай танилцаж буй нь