Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо Норовбанзад сангийн төгөлдөр хуурын уралдааны гала концертыг үзэв
2024/10/29
10 дугаар сарын 25-ны өдөр Японы ЭСЯ-ны Хэргийн түр хамаарагч К.Кондо Соёлын төв өргөөний Филармонийн танхимд болсон Норовбанзад сангаас зохион байгуулсан төгөлдөр хуурын уралдааны шилдэг оролцогчдын гала концертыг үзэв. Тус уралдаан нь 10-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Японоос ирсэн Т.Касахара ерөнхий шүүгч, К.Ажима шүүгчээр тус тус ажилласан байна. Харин гала концертод төрөл тус бүрт түрүүлсэн 12 оролцогчид тоглолтоо сонирхуулж, концерто Гранпри шагнал хүртсэн Г.Анар 12 сард Токио хотноо найрал хөгжимтэй хамтран тоглох болжээ.
Энэ үеэр Хэргийн түр хамаарагч К.Кондо мэндчилгээ дэвшүүлж “Япон, Монголын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан төгөлдөр хуурын уралдаан зохион байгуулагдаж, хоёр орны соёлын харилцааны түүхэнд шинэ хуудас нэмсэнд баяртай байна” хэмээн дурдлаа.