Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслол
2017/12/5
11 сарын 30-ны өдөр, Монгол улсын ГХЯ-нд Япон улсын Элчин сайд М. Такаока болон Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурж, уг арга арга хэмжээнд Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа нар оролцов.
Ёслолын арга хэмжээний үеэр, ГХ-ны сайд Д. Цогтбаатар “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохиромжтой, байгаль орчинд ээлтэй загвар сургууль барих бөгөөд энэ нь гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгах зэрэг боловсролын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, Монголын ирээдүй, монгол хүүхдүүдийн оюуны мэдлэгийн хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа бөгөөд үүнийг талархан хүлээн авч байна” хэмээв.
Мөн Элчин сайд М. Такаока хэлэхдээ “Энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж байгуулах сургуулийн загвар болох, өндөр чанартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй бүрэн дунд сургуулийг барьж байгуулснаар боловсролын орчин нөхцлийг сайжруулах зорилготой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв, алслагдсан дүүрэгт загвар 4 сургууль /2 сургуулийг шинээр барих, 2 сургуулийн өргөтгөл/ барьж байгуулна. Энэ жил Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн жил тохиож байгаа бөгөөд цаашид нөхөрсөг харилцааг улам батжуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Мөн Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми болон Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар Буцалтгүй тусламжийн гэрээнд /Grant Agreement: G/A/ гарын үсэг зурлаа.
Төслийн талаарх мэдээлэл
1. Төслийн нэр: “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл” /The Project for the Improvement of Facilities for Primary and Secondary Education in Ulaanbaatar City/
(1) Төслийн өртөг: 2 тэрбум 379 сая иен /Ойролцоогоор 51 тэрбум төгрөг/
(2) Төслийн агуулга: Монгол улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж байгуулах сургуулийн загвар болох, өндөр
чанартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй бүрэн дунд
сургууль /4 сургууль/ барьж байгуулснаар боловсролын орчин нөхцлийг сайжруулж, улмаар Улаанбаатар хотын бүрэн дунд
боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжих болно.