2024 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах тухай

2024/8/2
1
   2024 онд Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах хувь хүн болон байгууллагыг 8 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд зарлалаа. Энэ жил 186 хувь хүн, 59 байгууллагад олгох болсон ба үүний дотор Монгол Улсаас Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв”-д гардуулахаар болжээ.
 
   Тус төв нь 2006 оны 9 дүгээр сард Монгол Улсын Их сургуулийн дэргэд байгуулагдсан цагаасаа хойш япон хэлээр Японы хууль, эрх зүйн боловсрол, судалгааны ажил явуулж, өнөөг хүртэл 13 үеийн 96 төгсөгчийг бэлтгэн гаргажээ. Монголын хууль, эрх зүйг судлахын зэрэгцээ япон хэл, Японы хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн тус төвийн төгсөгчдөөс их сургууийн багш, төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэгт хууль, эрх зүй судлаач мөн хуульч мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй олон хүн байдаг бөгөөд Монголын эрх зүйт төрийг сахиулах, Япон Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
 
   Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийн зорилго нь олон улсын харилцааны олон салбарт амжилттай ажиллан, Япон Улс болон бусад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олноос ялангуяа онцгой амжилт гаргасан хувь байгууллагыг сонгон сайшааж, тэдний үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулан дэмжихыг бүхий л давхаргынхнаас хүсэх явдал юм.

   https://www.mofa.go.jp/mofaj/press/release/pressit_000001_00959.html