Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болон баярын хүлээн авалт зохион байгуулагдлаа

2017/10/17
 10 сарын 4 ний өдөр, Элчин сайд М.Такаока Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээг тохиолдуулан Японы гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болон баярын хүлээн авалтыг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. Япон улс, Монгол улсын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон Монгол Японы хүний нөөцийн төвийн захирал Ц.Даваадорж нар тус өргөмжлөлийг хүртлээ. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын үндэсний язгуур урлагаар дамжуулан хоёр орны соёлын харилцааг өргөжүүлж, мөн байгалийн гамшигт өртсөн зүүн Японы нутгаар хандивын тоглолт зохион байгуулсан явдлыг нь, Монгол Японы хүний нөөцийн төвийн захирал Ц.Даваадоржын 2002 онд Монгол Японы төв байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Японы талаарх мэдээллийн гол төв болгон хөгжүүлсэн явдлыг нь тус тус үнэлэн энэхүү өргөмжлөлийг олголоо.
 Өргөмжлөл хүртсэн хоёр эрхмийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь тус Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болон баярын хүлээн авалт дээр хүрэлцэн ирсэн бөгөөд хэвлэл мэдээллээр тус арга хэмжээ орон даяар нэвтрүүлэгдлээ.


         
        Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам            Монгол Японы хүний нөөцийн төвийн
                                                                             захирал Ц.Даваадорж

           
                                   Уртын дууны аялгууг шуранхайлж буй
                                   Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам