Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
2026/9/18
2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 13 цагаас ойролцоогоор 40 минутын турш, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
1. Талууд өнөөгийн олон улсын нөхцөл байдалд эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай (FOIP)” үзэл санаа зэргийг бататгасан 2022 оны хамтарсан мэдэгдлийн ач холбогдлыг дахин нотоллоо. Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэхүү үзэл санаанд тулгуурлан, Япон Улс нь хамгийн чухал “Гуравдагч хөрш”-ийн хувьд, агуулгыг баяжуулсан FOIP үзэл санааны доор Монгол Улсын бие даасан байдал болон сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн төлөө тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Ялангуяа Япон Улсын иений хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан, агаарын холболтын түлхүүр болсон Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх тал дээр хоёр улсын Засгийн газар зарчмын тохиролцоонд хүрснийг талууд сайшаав.
2. Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар мөн санал солилцож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэхээр санал нэгдэв. Энэ үеэр, Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан, 2022 оны хамтарсан мэдэгдэлд тусгасан 5 жилийн хугацаатай ойжуулалтын тухай хамтын ажиллагаа зорилтоо энэ онд багтаан бүрэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг уламжилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнийг сайшаан хүлээн авав.
https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m1/mn/pageit_000001_03181.html