Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Эзэн Хаан хаан ширээнд заларсантай холбогдуулан нээсэн хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав

2019/5/9
   5 дугаар сарын 3-ны өдөр, Гадаад харилцааны сайд Эрхэмсэг ноён Д.Цогтбаатар Элчин сайдын өргөөнд хүрэлцэн ирж, Шинэ Эзэн Хаанд хаан ширээнд заларсанд баяр хүргэж буйгаа илэрхийлэн хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
 
           
Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурж буй ГХ-ны сайд Д.Цогтбаатар

Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсны дараа Элчин сайд М.Такаока
нартай яриа өрнүүлсэн ГХ-ны сайд Д.Цогтбаатар