Хөгжлийн албан ёсны тусламжийг танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулав

2019/1/16
  11 дүгээр сарын 22-ны өдөр, тус Элчин сайдын Яам нь Япон Улсын Засгийн газрын  Хөгжлийн албан ёсны тусламж /ХАЁТ/-ийг танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулж, өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, телевизийн 23 хүн оролцлоо. Энэ удаагийн аянаар “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр”-ээр зочилж, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцав.
 
Гачуурт дахь усан хангамжийн байгууламж
 

 

 

 

 

 
 
  Гачууртын усан хангамжийн байгууламжийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Улаанбаатар хотын усан хангамжийн тоног төхөөрөмж шинэчлэн сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьснаар усны эх үүсвэр нэмэгдэж, Улаанбаатар хотын иргэдийг баталгаатай цэвэр усаар хангаж байна.
  Энэхүү хэвлэлийн аянг зохион байгуулсны үр дүнд Гачууртын усан хангамжийн байгууламж дээр хэрэгжсэн манай улсын хөгжлийн хамтын ажиллагааны тухай телевизүүд болон сонин, мэдээллийн сайтуудад өргөнөөр мэдээллэв.
 
Гачууртын усан сан 43.5 мянган хүнийг ундны усаар хангадаг / “Өдрийн сонин”-ы 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар /
 
ТАНИЛЦ: Улаанбаатар хотын хүн амын 10 хувийг усаар хангаж буй “Гачууртын эх үүсвэр” /2018 оны 11дүгээр сарын 23-ны өдөр, Ikon.mn/