Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдхүүнийг хувиараа импортлон борлуулдаг тохиолдолд
2019/1/25
1)Гадаад паспорт /Хоёроос доошгүй хоосон хуудастай байна/
2)Виз мэдүүлгийн хуудас/Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү/
3)Цээж зураг/ Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг/
4)Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон дансны хуулга /сүүлийн 3 сараар, Нэг дансны 2 материал байх./
- Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг нэмэлтээр өгч болно.
- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
- Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
6) Бизнесийн тогтвортой үйл ажиллагааг нотлох бичиг баримт /түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт зэрэг (эх хувь болон хуулбарын хамт)/
- Виз мэдүүлэгч нь виз шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг өөрийн хүсэлтээр нэмэлтээр өгч болно.
Үүнд : хуучин бараа бүтээгдэхүүн худалдан авах төлбөр шилжүүлсэн баримт, нийгмийн даатгалын дэвтэр, импортын зөвшөөрөл, баримт, карго төлбөрийн бичиг баримт (эх хувь, хуулбарын хамт)
※Шаардлагатай тохиолдолд дээр дурдсан бичиг баримтаас гадна нэмэлт бичиг баримт гаргуулж болзошгүйг анхаарна уу.
※Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.