Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаний эзэн байх, аль эсвэл ажилтан байх тохиолдолд

2019/1/25

1)Гадаад паспорт /Хоёроос доошгүй хоосон хуудастай байна/

2)Виз мэдүүлгийн хуудас/Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү/

3)Цээж зураг/Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг/

4)Ажлын газрын тодорхойлолт

5)Виз мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
  • Тухайн компаний нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
  • Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
  • Албан томилолтын бичгийн загвар чөлөөтэй боловч , мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /хуучин автомашин, сэлбэг, дугуй, хувцас, цахилгаан хэрэгсэл, дахивар бүтээгдэхүүн худалдан авч импортлох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компаний тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг виз мэдүүлэгчийн харьяалагдах Монгол талын компани хариуцах тухай тодорхой дурдсан байна.
  • Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./
6)Виз мэдүүлэгчийн харьяалагдах компаний улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

7)Виз мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь ба хуулбар/
 
8)Виз мэдүүлэгчийн харьяалагдах компаний өмнөх тайлант оны татвар төлөлтийн тодорхойлолт

9)Виз мэдүүлэгчийн харьяалагдах компаний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт, дансны хуулга /сүүлийн 3 сараар/
  • Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга, татварын тодорхойлолт болон орлого тодорхойлох бусад бичиг баримтыг нэмэлтээр өгч болно.
10)Виз мэдүүлэгчийн харьяалагдах компаний хуучин автомашин зэргийн худалдан авалт болон импортыг нотлох бичиг/мэдүүлэгчийн нэр дээрх/ 
  • Бизнесийн тогтвортой үйл ажиллагааг нотлох бичиг баримт болгон гаалийн лавлагаа, импортын зөвшөөрөл, баримт, карго төлбөрийн бичиг баримтыг (Эх хувь, хуулбар) өгнө үү.   
  • Виз мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг нэмэлтээр өгч болно.  Үүнд:
     (1)Хуучин бараа бүтээгдэхүүн худалдан авах  төлбөр шилжүүлсэн баримт (Эх хувь, хуулбар)

   ※Шаардлагатай тохиолдолд дээр дурдсан бичиг баримтаас гадна нэмэлт бичиг баримт гэргуулж болзошгүйг анхаарна уу.
 ※Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.