“Эрдмийн Ундраа сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ

2026/2/4
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Засаг дарга Ө.Сумъяабаатар
 2 дугаар сарын 3-ны өдөр, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа сургуульд 2025 оны санхүүгийн жилийн “Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн “Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн япон хэл сурах орчинг сайжруулах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ болов. Уг арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатараас өгсүүлээд тус сургуулийн багш, сурагчид болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл зэрэг холбогдох хүмүүс оролцон япон хэлний танхим ийнхүү нээлтээ хийж буй баяртай байгаагаа илэрхийллээ.
 Төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн япон хэлний боловсролын түвшин цаашид улам бүр дээшилж цаашлаад бүхий л салбарт Япон, Монгол хоёр орныг холбох чадварлаг хүний нөөцийг хөгжүүлнэ хэмээн найдаж байна.
 
3 Мэндчилгээ дэвшүүлж буй захирал Н.Дамиран
4 Япон хэл сурч буй сурагчдын хамт