Элчин сайд М. Игавахара Эрдэнэт хотод зочлов

2024/12/19
1 Коосэн хөтөлбөрийн япон хэл сурч буй оюутнуудтай танилцав
2 Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү болон тус сургуулийн багш, ажилтнуудын хамт
  12 сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Элчин сайд М. Игавахара Орхон аймгийн Эрдэнэт хотод зочлон, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Коосэн хөтөлбөртэй танилцан Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Японы хүнд даацын автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцохын зэрэгцээ Орхон аймаг Эрдэнэт хотын Засаг дарга Б.Зоригтбаяртай уулзан санал солилцов.
  ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү тус дээд сургуулийн үйл ажиллагаа болон Коосэн хөтөлбөрийн лаборатори анги танхимыг танилцуулахын хамт Коосэн хөтөлбөрийн хүрээнд япон хэл сурч буй оюутнуудын ангитай танилцах үеэр Элчин сайдад гараар бичсэн шинэ жилийн мэндчилгээ бэлэглэв. 
  Мөн энэ өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Японы Комацү үйлдвэрийн хүнд даацын өөрөө буулгагч HD 1500-8 загварын 10 автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Комацү үйлдвэрийн хүнд даацын өөрөө буулгагч технологи нэвтэрснээр уурхайн бүтээмж улам бүр эрчимжинэ гэдэгт итгэж буйгаа онцлон дурдав.
  Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Япон Улсын Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт үзүүлсэн тусламж дэмжлэгт талархал илэрхийлэхийн хамт Орхон аймагтай Японы орон нутгийн засаг захиргаа хоорондын ахан дүүсийн найрсаг харилцааг бэхжүүлэх замаар хоёр орны орон нутгийн хотуудын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
3 Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т хүнд даацын өөрөө буулгагч автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээд мэндчилгээ дэвшүүлж буй нь
4 Комацү үйлдвэрийн хүнд даацын өөрөө буулгагч HD 1500-8 загварын автомашин
5 Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын хамт