Элчин сайд Х.Кобаяши Эрдэнэт үйлдвэртэй танилцав

2021/8/30
erdenet1 Эрдэнэт үйлдвэртэй танилцав
erdenet2 Элчин сайд Х.Кобаяши Эрдэнэт үйлдвэрийн музейн танилцуулгыг сонсож буй нь
      8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Элчин сайд Х.Кобаяши Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамтаар Орхон аймгийн Эрдэнэт хотод зочлон, Төрийн өмчит Эрдэнэт компанийн зэсийн уурхай, зэс баяжуулах үйлдвэр болон Эрдмийн сан сургууль, Медипас эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
     Төрийн өмчит Эрдэнэт компанийн холбогдох хүмүүстэй уулзах үеэр, тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн үүрэг хариуцлага болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулга хийсэн бөгөөд Японы хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
     Эрдмийн сан сургуулийн захирал Г. Өлзийбаярын зүгээс Японы Ойта мужийн Янагигаүра ахлах сургуультай байгуулсан хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа уламжлав. Мөн Орхон аймгийн Засаг дарга С. Батжаргал болон Иргэдийн төлөөлөгчдийн дарга Д. Мөнхбат нар, Япон Улсын ХАЁТ-р тус аймагт ЕБС барьж байгуулсанд талархлаа илэрхийлсэн бөгөөд Япон Улс болон Орхон аймгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна хэмээв.
      Медипас эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л. Туулын зүгээс тус эмнэлгийн барилга байгууламж, үйл ажиллагаа болон бүсийн томоохон эмнэлгийн үүрэг хариуцлага зэргийг танилцууллаа.
erdenet3 Эрдмийн сан сургуультай танилцав
erdenet4 Медипас эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үед
erdenet5 Элчин сайд Х.Кобаяши ЗТХ-ийн сайд Л.Халтар болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х. Бадамсүрэнтэй санал солилцов