"Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийн хүрээнд "Хоол зүйч" сургалтад суралцагчдад батламж гардуулах арга хэмжээ
2023/5/8

5 дугаар сарын 5-ны өдөр, Боловсрол, шинжлэх ухааны яаманд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Хоол зүйч” сургалтад суралцагчдад батламж гардуулах арга хэмжээ болж, Элчин сайд Х.Кобаяши, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон холбогдох хүмүүс оролцов.
Энэхүү төслийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн төслүүд хэрэгжиж байгаа ба үүний нэг нь “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хоол зүйч бэлтгэх сургалт юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллага (GPE) -аас 5 сая долларын санхүүжилт олгосон бөгөөд Япон Улс нь тус санхүүжилтийн зарцуулалт, хэрэгжилтийг зохицуулах агентлагаар ажиллаж байна.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ ”Сургуулийн үдийн хоолыг сайжруулахын төлөөх та бүхний хичээл зүтгэл нь сургуулийн сурагч бүрд баялаг амьдралыг авчирч, Монгол Улсын боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлж, Монгол Улсын ирээдүйг авч явах эрүүл саруул, чадварлаг боловсон хүчнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Мөн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын салбарын хөгжил дэвшилд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж байдаг Японы засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлээд, “Бид бүхний хамтарч хэрэгжүүлж байгаа энэ ажил маань ирээдүйн хүүхдүүдэд маш их үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.