“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсад суралцах оюутнуудад батламж гардуулах ёслол болов

2022/3/18
1 Морин хуурын үзүүлбэр
2 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэв
 3 дугаар сарын 17-ны өдөр, Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы их, дээд сургууль, коосэнд суралцах оюутнуудад батламж гардуулах ёслол болов. Уг ёслолд Элчин сайд Х.Кобаяши, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар оролцлоо.
 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг төслөөр дамжуулан багшлах боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулан, хэрэглэгдэхүүн нийлүүлж, ээлтэй орчныг нь бүрдүүлснээр инженер бэлтгэх сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, Япон Улсад суралцуулснаар Монгол Улсын инженерийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэхүү төсөлд Япон Улсын Засгийн газраас өнөөг хүртэл 4.5 тэрбум иений санхүүжилтийг олгоод байна.
 Энэ удаа, инженерийн салбарын хүний нөөцийг бэлтгэх хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 45 оюутан  Японы их, дээд сургууль, коосэнд 2 жилийн хугацаанд суралцана. 2024 он гэхэд нийт 1000 оюутныг Японд суралцуулахаас өнөөгийн байдлаар 773 оюутан суралцаад байна.   
 Элчин сайд Х.Кобаяши “Одоо суралцахаар явах гэж буй оюутнууд Япон Улсын хөгжлийн туршлага, өндөр түвшний инженерийн боловсролоос суралцаж эх орондоо эргэн ирээд засгийн газрынхаа тэргүүлэх бодлогын нэг болох аж үйлдвэрийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл буюу “Монозүкүри”-г хөгжүүлэхэд нэн шаардлагатай, чадварлаг боловсон хүчин болно гэж найдаж байна” хэмээв.
 
3 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
4 ШУТИС-ийн захирал Т.Намнан мэндчилгээ дэвшүүлэв
5 Оюутан залуусыг төлөөлж Д. Цогт-Очир илтгэл тавив
6 Дурсгалын зураг 1
7 Дурсгалын зураг 2
8 Дурсгалын зураг 3
9 Дурсгалын зураг 4
10 Дурсгалын зураг 5