Баярын мэндчилгээ
2021/2/24
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Японы анд нөхөддөө чин сэтгэлийн баяр хүргэе.
Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд бид амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байн
Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжиж эхэлсэн цаг үеэс манай “гуравдагч хөрш” Япон Улс Монгол орны өөрчлөлт шинэчлэл, хөгжлийг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд эдүгээ манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл өргөжин бэхжиж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрсээр байна. Өнөөдөр Япон Улсын дэмжлэг тусламж, японы ард түмний найрсаг халуун сэтгэл хүрээгүй орон нутаг, гэр бүл Монголд бараг байхгүй бизээ.
Өнөөдөр манай хоёр улсын хамтын ажиллагааны нэрийн хуудас, эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон төслүүд хэрэгжиж, Японд суралцсан олон зуун залуус Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Нарны гүүр, Нарны зам, удахгүй нээгдэх Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлэг, 1000 инженерийн төсөл, Өвсний үндсийн хамтын ажиллагаа гээд япон хүний хөдөлмөрч зан чанар, япон стандартыг бидэнд танилцуулсан олон ажлын жишээг энд дурдаж болно.
Бид цаашид Монгол, Японы Стратегийн түншлэлийг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хот төлөвлөлт, дэд бүтэц, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэгийн өргөн салбарт хөгжүүлэх хүсэлтэй бөгөөд ийм боломж ч их байна. Мөн Монгол, Японы харилцаа зөвхөн монголчууд бидэнд төдийгүй японы олон нийт, ард түмэнд үр өгөөжтэй, ашиг тустай байгаасай гэж бодож байна.
Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд тохиолдож байгаагүй цар тахалд нэрвэгдэж, түүхэн сорилттой тулгараад байна. Энэхүү шинэ сорилт, бэрхшээлийг дэлхийн улс орнууд оюун ухаанаа дайчлан хамтын хүчин чармайлтаар даван туулахаар уйгагүй ажиллаж байна. Цар тахлын хүнд нөхцөлд ч бид ойр дотно хамтран ажиллаж, Стратегийн түншүүд гэдгээ батлан харуулсаар байна. 2020 оны 10 дугаар сард Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчилж, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд нэн чухал яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бидний хамтын ажиллагааны түвшинг илтгэн харуулж байна.
Ирэх 2022 онд бид Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтана. Энэхүү түүхт ойг өргөн хүрээтэй, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараагийн 50 жилд авч явах залуу хойч үеийнхэндээ Монгол, Японы харилцааны ач холбогдлыг ойлгуулан таниулах чиглэлд хүч чармайлт гаргах болно. Ойн хүрээнд манай хоёр улс, ард түмний найрамдал улам батжиж, эдийн засаг, соёл, урлаг, олон нийтийн олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ онд Япон Улсын Засгийн газар, ард түмэн Зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулахаар идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж, цар тахлын аюулыг даван туулсныг дэлхий даяар тунхаглах мөч удахгүй ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Манай хоёр улсын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа Монгол, Японы эрх ашигт төдийгүй Зүүн хойд Ази, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр гүнзгийрэн бэхжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Энэ ялдамд Эрхэм хүндэт Элчин сайд Х.Кобаяши Танд болон ЭСЯ-ны нийт хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ