Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба, Гадаад хэргийн сайд Т.Ивая нар эмгэнэл илэрхийлж, захидал ирүүллээ
2025/1/21
1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Л.Оюун-Эрдэнэ нарт, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Б.Батцэцэгт хандан эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг удирдан чиглүүлж, Япон, Монголын харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хувь нэмэр, үйл хэргийг дахин хүндэтгэсэн эмгэнэлийн захидал ирүүллээ.