Япон киноны өдрүүд болж өнгөрлөө

2018/6/5
   5 дугаар сарын 28-ны Даваа гарагаас 31-ний Пүрэв гараг хүртэлх өдрүүдэд Монгол улсад суугаа Японы Элчин сайдын Яам Монгол Японы Хүний нөөцийн Хөгжлийн Төвтэй хамтран Япон киноны өдрүүдийг Монгол-Япон төв дээр зохион байгууллаа.Энэ удаагийн өдөрлөгөөр анимэйшн төрлийн бүрэн хэмжээний бүтээл болох “Eve-д өнгөрүүлсэн мөчүүд” болон “Хар сараана хороолол” аймшгийн кино зэрэг олны талархлыг хүлээсэн бүтээлүүдийг сонирхуулсан бөгөөд эдгээр өдрүүдэд 600 гаруй кино сонирхогчид хүрэлцэн ирж сонирхжээ.


Үзэгчдэд зориулан ЯЭСЯ-ны зөвлөх Хаяаши үг хэлж байгаа нь