Монгол дахь Боловсролын салбарын хандивлагч байгууллагуудын уулзалт зохион байгуулагдлаа.
2021/11/30

11 дүгээр сарын 25-ны өдөр, Монгол дахь Боловсролын салбарын хандивлагч байгууллагуудын уулзалт, БШУ-ны яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдлаа. Тус уулзалтад, БШУ-ны сайд Л. Энх-Амгалан болон хандивлагч байгууллагуудын төлөөлөл болох 70 гаруй холбогдох хүмүүс оролцлоо.
Япон Улс бол Монголын Боловсролын салбар дахь хандивлагч байгууллагуудын хамтарсан тусламжийг зохицуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х. Кобаяши оролцож, Монголын Боловсролын салбарт үзүүлж буй Япон Улсын тусламж, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Мөн “ЖАЙКА”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э. Тамура “ЖАЙКА”-аас хэрэгжүүлж буй тодорхой төслүүдийн талаар илтгэл тавьлаа.