Буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав

2019/4/9
a Гарын үсэг зурсны дараа гар барьж буй Элчин сайд М.Такаока Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
a Гарын үсэг зурж буй Элчин сайд М.Такаока, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  3 дугаар сарын 12-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл” (200 сая иен)-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
  Энэ удаагийн хамтын ажиллагаагаар Монголын өвөрмөц, олон төрлийн экологийн төрөл зүйлийг хянах, байгаль орчинг хамгаалахад чиглэсэн судалгаа, мэдээлэл түгээхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлснээр Монголын “байгаль орчинд ээлтэй эдийн засгийн өсөлт”-ийг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.