Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээний (ГЕФФ) нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдав
2023/7/18

7 сарын 4-ны өдөр, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээний (ГЕФФ) нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Х.Такач нарын хамт Элчин сайд Х.Кобаяши оролцов.
Монгол дахь ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ “ГЕФФ” нь, нүүрстөрөгчгүйжүүлсэн бүтээгдэхүүн буюу ногоон технологид хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг Монгол дахь санхүүгийн байгууллагаар дамжуулан дэмжих зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд, Япон-ЕСБХБ-ны хамтын ажиллагааны сангаас Монгол дахь санхүүгийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд зөвөлгөө өгөх зэрэг техникийн хамтын ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгох юм.
Элчин сайд Х.Кобаяши, Монгол Улс энэхүү хөтөлбөр болон цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдацтай ахиулсанаар, тогтвортой хөгжлийн зорилтыг баттай хангаж, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ногоон эдийн засгийг хөгжүүлэх засгийн газрын үйл ажиллагаанд энэхүү хөтөлбөр нь хүчтэй дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн бол ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Х.Такач Монгол Улсыг цаашид илүү ногоон, тогтвортой болгоход үргэлжлүүлэн туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.