“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан дэмжлэг

2025/12/2
1 Тус төвийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр (2025 оны 8-р сарын 6-ны өдөр)
2 “Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн өрөө
 “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” (11-р сарын 25) -өөс “Хүний эрхийн өдөр” (12-р сарын 10) хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д олон улс эв санаагаа илэрхийлж буй энэ цаг үед Монгол Улсад ч олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж байна.
 Япон Улсын Засгийн газрын зүгээс ч эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжих үүднээс өнөөг хүртэл өргөн хүрээ бүхий хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээрийн нэг болох “2023 оны Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”-ийн талаар танилцуулъя.
 Тус төслөөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид  санаа зоволтгүй хандаж болохуйц “Орон нутгийн итгэлт газар” болсон нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр барьсан юм. 2024 оны 12-р сарын 26-ны өдөр барилгын ажил дуусаж, 2025 оны 3-р сарын 31-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн. Тэр цагаас хойш хэрэгцээ шаардлага гарсан бүхий л хүмүүст тус төвийн хаалга үргэлж нээлттэй байгаа билээ.
 Өнөөдрийг хүртэл тус төвд 25 хүүхэд, 7 насанд хүрэгч нийт 32 иргэн үйлчлүүлсэн ба нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд бие махбод болон сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө үйлчилгээ авсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид айдасгүйгээр хоноглож, тайван амгалан байх боломжтой орчин гэдгээрээ тус төв өөрийн үүргээ тууштай биелүүлсээр байна.