Хоёр орны орон нутгийн засаг захиргаад хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохын хамт тус орон нутагтай танилцав (Дундговь аймгийн Мандалговь сум)
2024/3/4


2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд, тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ё.Ито Японы Эхимэ мужийн Сэйё хоттой тогтоосон хоёр орны нутгийн өөрөө удирдах байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж буй Дундговь аймагт зочилж, музей, ТББ зэрэгтэй танилцсанаас гадна тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон аймгийн удирдлага, холбогдох ажилтнуудтай уулзан орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд ахлах ангийн сурагчдад Япон суралцах тухай танилцуулга хийхийн хамт тэдэнтэй санал бодлоо солилцов.