автомашины жолооч сонгон шалгаруулж авна

2022/10/19
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, албаны хэрэгцээнд зориулагдсан (Жийп, микроавтобус зэрэг) автомашиныг жолоодох жолооч /1/ хүнийг сонгон шалгаруулж авна.
 
  1. Ажлын ерөнхий агуулга
    Албаны машины бүрэн бүтэн байдлыг хангах, өдөр тутам машин жолоодох (орон нутагт албан томилолтоор явах мөн хамаарна) (Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах тохиолдол гарна)
  2. Ажлын цаг
    ● Даваа-Баасан (ЭСЯ-ны хуваарьт амралтын өдрүүдэд амарна.)
    ● 09:00-17:45 (цайны завсарлага: 13:00-14:00 хооронд нэг цаг. )
  3. Цалин, урамшуулал
● Боловсролын түвшин, ажлын туршлагыг харгалзан үзэж тус ЭСЯ-ны дүрмийн дагуу тогтооно. Цалинг сар бүр олгоно.
● Нийгмийн даатгалд хамрагдах бөгөөд цалингийн нэмэгдэл, шагнал цалин, ээлжийн амралт, илүү цагийн хөлстэй.
  1. Тавигдах шаардлага
● Монгол улсын иргэн
● B, C, D (байвал А) ангиллын жолооны үнэмлэхтэй, 5-аас дээш жил жолоочоор ажилласан туршлагатай байх (Төрийн байгууллага, Элчин Сайдын Яам эсвэл Олон Улсын Байгууллага гэх мэт нийтийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно)
● Япон эсвэл англи хэлний өдөр тутмын ярианы чадвартай
● Автомашины үзлэг оношилгоо, засварын чадвартай (Компьютер, IT-ын мэдлэгтэй бол давуу тал болно)
● Бие, сэтгэцийн хувьд эрүүл
● Амралтын өдөр, Оройн цагаар гэнэтийн шаардлагатай үед ажиллаж чадахуйц байх
● Япон, Монгол улс болон бусад улсад хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
  1. Сонгон шалгаруулалт
       /1/ Бичиг баримтын бүрдүүлэлт
    /а/ Намтар (Анкетын загварыг тус ЭСЯ-ны цахим хуудсаас татан авж бөглөх), Цээж зураг (4см х 3см) хавсаргах
    /б/ Иргэний үнэмлэхний хуулбар
    /в/ Жолооны үнэмлэхний хуулбар
/г/ Сүүлд төгссөн сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар
/д/ Бусад эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
   /2/ Бичиг баримт ирүүлэх хугацаа
10-р сарын 24-ний /Даваа/ 17:00 цаг хүртэл ЭСЯ-ны төв хаалганы Харуулын хэсэгт авчирч өгнө. (шуудангаар бичиг баримт хүлээн авахгүй.)
  1. Сонгон шалгаруулалтын хуваарь
Ярилцлагын шалгалт: 10-р сарын 27-ны өдөр /Пүрэв/
● Тэнцээгүй тохиолдолд тус яамнаас холбогдохгүйг анхаарна уу.
  1. Ажилд орох хуваарь
    2022 оны 11-р сарын 14-ний өдрөөс эхэлнэ.
  2. Холбогдох утас
    Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Санхүүгийн хэлтэс, утас 320-777