Дундговь аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”

2021/3/25
1 Засаг дарга Ц.Мөнхбат болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Цахимаар гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 3 дугаар сарын 24-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар цахим уулзалт хийн Япон Улсын Засгийн газрын 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
 
 Засаг дарга Ц.Мөнхбат, Япон Улсын Засгийн газрын уг хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл тус аймгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд мөн энэ удаагийн төслөөр 220 цэцэрлэгийн хүүхэд багачууд болон 29 багш, ажилтан уг төслийн үр дүнг шууд хүртэж, улмаар тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын нөхцөл сайжирч байгаад Японы ард түмэн болон Япон Улсын Засгийн газарт туйлын их баярлаж талархснаа илэрхийлэв. 
 
 Уг төслөөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн дээвэр болон барилгын гадна доторх засварын ажлыг гүйцэтгэснээр тус цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин сайжран хүүхэд багачууд эрүүл өсөж бойжин, тухайн орон нутгийн боловсролын салбарт тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
 
3 Цахим уулзалтын үеэр