Японтой холбоотой байгууллагуудын тэргүүн нартай санал бодлоо солилцохын хамт хандивын мөнгө хүлээн авав

2024/2/7
1 Санал солилцож буй нь
2 Хандивын мөнгө хүлээн авч буй нь /“Түншийн холбоо” болон “ЖУГАМО” нийгэмлэгээс/
  2 дугаар сарын 7-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Японтой холбоотой байгууллагуудын тэргүүн нартай Элчин сайдын өргөөнд уулзан хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцов. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Хүндэт Ерөнхийлөгч Д.Содном, Ерөнхийлөгч Р.Жигжид, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн тэргүүн С.Баттулга, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нарын олон жил Япон, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулж ирсэн эрхмүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

  Мөн энэ үеэр Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо”, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Ишикава мужийн Нотогийн хойгт болсон газар хөдлөлтөд эмгэнэл илэрхийлэхийн хамт хандивын мөнгө хүлээн авав. Хүлээн авсан хандивын мөнгийг Япон Улсын Засгийн газарт илгээн орон нутгийн олон нийтийн байгууллагаар дамжин гамшигт өртсөн иргэдэд хүргэх болно.
3 Хандивын мөнгө хүлээн авч буй нь /Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс/