Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Такэшима

2019/1/9


  1.         Холбоотны хүчний дээд командлал нь Япон улсын Засгийн газарт хандан улс төрийн болоод захиргааны шугамаар эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зогсоох шаардлагатай бүс нутаг, мөн загасны аж ахуй болон халим агнуурыг хязгаарлах бүсийг заан тогтоосон ба үүнд Такэшима арлыг багтаасан. Гэхдээ эдгээр тогтоол шийдвэрийн аль аль нь газар нутгийн харьяаны талаарх эцсийн шийдвэртэй холбоо бүхий Холбоотны улсуудын бодлого гэж ойлгож болохгүй тухай тодорхой заасан байдаг.

  2.         Холбоотны хүчний дээд командлалаас гаргасан холбогдох санамж бичиг (SCAPIN)-ийн агуулга нь доорхийн дагуу болно.
 
  1. SCAPIN No. 677
     
   (а) 1946 оны 1 дүгээр сард Холбоотны хүчний дээд командлал нь SCAPIN No. 677-д үндэслэн Япон улсын Засгийн газрын зүгээс зарим бүс нутагт улс төрийн болоод захиргааны шугамаар эрх мэдлээ тогтоох болон тогтоохыг төлөвлөх явдлыг түр хугацаагаар зогсоох захирамж гаргав.
   (б) Энэ бичиг баримтын 3 дугаар зүйлд “Энэ захирамжаар Япон улс нь 4 том арал, (Хоккайдо, Хоншюү, Кюүшюү, Шикокү) болон 1,000 орчим зэргэлдээх арлыг багтаана гэж заасан байдаг. Уг зэргэлдээх жижиг арлуудын Цүшима болон хойд өргөргийн 30 хэм ба түүнээс хойших Рюүкюү (Нансэй) арлуудыг (Күчиношимаг оролцуулахгүй)” багтаах ба дараах арлуудыг оролцуулахгүй” хэмээн Япон улс улс төрийн болоод захиргааны эрх мэдлээ хэрэгжүүлэх бүс нутагт “багтахгүй” бүс нутагт Үцүрёо арал, Чежү арал, Изү арлууд, Огасавара арлууд зэргээс гадна Такэшима ч мөн орсон.
   (в) Гэхдээ уг бичиг баримтын 6 дугаар зүйлд “Энэхүү захирамжийн аливаа заалт нь Подстамын тунхагийн 8 дугаар зүйлд дурдсан жижиг арлуудын талаарх эцсийн шийдвэртэй холбоотой Холбоотны улсуудын бодлогыг илтгэнэ хэмээн ойлгож болохгүй” гэж тодорхой бичсэн байдаг (Подстамын тунхагийн 8 дугаар зүйл: “Япон улсын захиран тохинуулах эрхийг Хоншюү, Хоккайдо, Кюүшюү, Шикокү болон бидний тогтоосон жижиг арлуудаар хязгаарлана”).
 
 
     2. SCAPIN No. 1033
 
    (а) 1946 оны 6 дугаар сард Холбоотны хүчний дээд командлал SCAPIN No. 1033-т үндэслэн Японд загасны аж ахуй эрхлэх болон халим агнахыг зөвшөөрсөн бүс (МакАртурын шугам (“MacArtur Line”) гэх)-ийг өргөжүүлсэн.
    (б) 3 дугаар зүйлд “Японы хөлөг онгоц буюу түүний багийн бүрэлдэхүүн Такэшимагаас 12 миль ба түүнээс дотогш ойртож болохгүй бөгөөд энэ аралтай ямар нэг байдлаар холбогдохыг хориглоно” гэж бичсэн байдаг.
    (в) Гэхдээ 5 дугаар зүйлд “Энэхүү зөвшөөрөл нь Холбоотон улсуудын зүгээс тухайн бүс нутаг буюу бусад аливаа бүс нутагт өөрийн засаглалыг тогтоох, хилийн шугам, эсвэл загасны аж ахуй эрхлэх эрх олгох талаарх эцсийн шийдвэртэй холбоотойгоор явуулж буй бодлогын илэрхийлэл биш” хэмээн тодорхой заасан байдаг.

   3.         “МакАртурын шугам”-ыг цуцлах шийдвэр 1952 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарсан ба түүнээс 3 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 28-ны өдөр Энхийн гэрээ хүчин төгөлдөр болсноор засаг захиргааны эрхийг цуцалсан тушаал ч мөн адил хүчингүй болох нь зайлшгүй.
    Дээрх SCAPIN баримтуудад үндэслэн, БНСУ-ын талаас Холбоотон улсууд Такэшимаг Японы газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байсан хэмээгээд үүнийг Такэшима БНСУ-ын эзэмшлийн газар нутаг болох нотолгоо хэмээн үзэж байна. Гэвч, SCAPIN баримтуудын аль алинд нь газар нутгийн харьяаллын талаарх эцсийн шийдвэртэй холбоотой Холбоотны улсуудын бодлого хэмээн ойлгож болохгүй тухай тодорхой заагдсан байдаг бөгөөд тийнхүү маргаж буй нь ор үндэсгүй юм.
    Нэмж дурдахад Манай улсын газар нутгийг сүүлд Сан-Францискогийн Энхийн гэрээгээр тогтоосон юм. Үүнээс харахад энэхүү гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн Такэшима арлын талаарх үзэл бодлууд нь Такэшима арлын харъяаллын асуудалд нөлөө үзүүлэхгүй нь тодорхой юм.
 
SCAPIN第677号 
 ▲ SCAPIN No. 677

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092352.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

▲ SCAPIN No. 1033
 
SCAPIN No. 677 (PDF)
SCAPIN No. 1033 (PDF)