Cоёл, боловсролын үйл ажиллагаатай танилцав (Дархан-Уул аймаг, Дархан сум)
2023/9/27
Киноны зураг авалт хийсэн зочид буудал
Жамингийн дүрийг бүтээсэн Х.Нандин-Эрдэнэ
Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ё.Ито 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зочлон, Японы ТББ-ын дэмжлэгтэй “Нарны хүүхдүүд” асрамжийн төв болон энэ оны 12 дугаар сард япон хэлний түвшин тогтоох шалгалтыг анх удаа хэрэгжүүлэх “Оюуны ирээдүй” ЕБС-тай танилцав. Мөн Монгол Улсын Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд хэрэгжсэн “VIVANT” Японы олон ангит киноны нээлтийн арга хэмжээ, “Кинонд ээлтэй хот-Дархан” форум зэрэгт оролцлоо.
Энэ оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд Японд цацагдсан ТBS телевизийн “VIVANT” олон ангит киноны зураг авалтыг Дархан-Уул аймагт ч мөн хийсэн билээ. Эдгээр соёлын харилцаагаар дамжин хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн найдаж байна.

Форумд мэндчилгээ дэвшүүлж буй нарийн бичгийн дарга Ё.Ито
Киноны зураг авалтын талаар мэдээлэл хийж буй Р.Окүно “Ваёо Эйрт” компанийн захирал