Элчин сайд М.Игавахара Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12-р сургуультай танилцав

2024/6/14
1 Мэндчилгээ дэвшүүлж буй сурагчид
2 Дурсгалын зураг
 5 дугаар сарын 31-ний өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт 2021 онд “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд тохижуулсан Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12-р сургуультай танилцав.
 
 Элчин сайд М.Игавахараг 12-р сургуулийн сурагчид бүжигт мэндчилгээгээр бэлэг барин угтан авч, тус сургуулийн захирал Б.Цогзолмаа сургуулийн түүх, үйл ажиллагааны тухай танилцуулж, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Түүнчлэн, Элчин сайд М.Игавахара тохижуулсан анги танхимууд, сургалтын орчинтой танилцлаа.
 
3 Сурагчдын бүтээлтэй танилцав
4 12-р сургуулийн захирал Б.Цогзолмаатай санал солилцов