Дархан-Уул аймгийн Шарынгол суманд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн засварын ажлыг гүйцэтгэхээр болов
2018/12/25

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 6-р сургуулийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин зөвлөх Хаяаши Шиничиро болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар гарын үсэг зурах ёслолд оролцов.
Тус сургууль нь 1983 онд байгуулагдсанаасаа хойш их засварт ороогүй ба он удаан ашигласаны улмаас цонхны хүрээ муудаж салхи сийгдэг, халаалтын систем нь зэвэрч муудсаны улмаас анги танхимын радиатор муу халдаг болсон тул голцуу хүүхэд багачууд ханиад томуу тусах нөхцөлтэй байсан. Мөн цахилгаан гэрэлтүүлэгч хуучирч муудсаны улмаас байнга эвдэрч байдаг байна.
Энэ удаагийн төслөөр тус сургуулийн цонх, халаалтын систем болон цахилгаан гэрэлтүүлгийн засвар хийснээр тус сургуулийн 300 орчим сурагчид, мөн 36 багш ажилчид тохилог орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэх юм.
Тус өдрийн гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Дархан-Уул аймагт ажиллаж буй ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын 4 гишүүд оролцлоо. Япон улс нь тус аймагт өнөөг хүртэл “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, буцалтгүй тусламж хөтөлбөр болон ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын гишүүдээр дамжуулж техникийн тусламж зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Япон Улсын энэ мэт хамтын ажиллагаанд баярласан талархалын үг олноор ирүүлсэн билээ.