Элчин сайд Х.Кобаяши Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав
2022/1/17

1 дүгээр сарын 14-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, энэ онд тохиож буй Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үйл ажиллагаа болон хоёр орны хоорондын харилцааны талаар санал бодлоо солилцов.