Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргалд 2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болов

2026/11/27
1 Элчин сайд М.Игавахара баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв
2 Э.Батжаргал багшид өргөмжлөл гардуулав
   2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайдын өргөөнд Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Эрдэнэбаярын Батжаргалд 2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулагдав.
   Э.Батжаргал багш 1996 онд МУИС-д япон хэлний багшаар томилогдон ажиллаж, япон хэлийг түгээн дэлгэрүүлэх, япон хэлний мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх үйлсэд олон жилийн турш тууштай хүчин зүтгэж ирсэн бөгөөд 1998 онд Монголын япон хэлний багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2016 онд тус холбооны тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж иржээ. Тэрээр энэ хугацаандаа япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт, япон хэлний уран илтгэлийн тэмцээн болон япон хэлний боловсролын асуудлаарх хурал, семинар зэрэг олон төрлийн арга хэмжээг удирдан зохион байгуулж, Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэн сургах, япон хэлний боловсролын хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 
   
3 Э.Батжаргал багш мэндчилгээ дэвшүүлэв
4 Дурсгалын зураг