Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2020.12.28)
2020/12/29
Япон Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг чангатгах тухай шийдвэр гарлаа. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авагч байгууллага халдвар хамгааллын хатуу арга хэмжээ авах тохиолдолд гадаад улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авч байсан хэдий ч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарыг дуустал тус арга хэмжээний хүрээнд шинээр виз олгох болон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхээс татгалзах юм.
Дээр дурьдсан арга хэмжээний хүрээнд өмнө нь виз авсан иргэд, яаралтай хүмүүнлэгийн шугамаар зорчих шаардлагатай иргэд, байнгын оршин суугч, Япон Улсын иргэний гэр бүл, дипломат болон албан зорилгоор зорчих иргэдийн тухайд урьдын адил хилээр нэвтрүүлэх боломжтой.