Оршин суух зөвшөөрөл бүхий виз мэдүүлэгчдийн анхааралд

2020/3/13
 Монгол Улсын Засгийн газар Япон Улсад шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин тархаж байгаатай холбогдуулан хоёр орны шууд нислэгийг түр зогсоосон билээ. Үүнтэй уялдан Япон Улсад удаан хугацаагаар оршин суух визийн мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байсан иргэд Японоос Оршин суух зөвшөөрлийн (ОСЗ) бичгээ хүлээн авч чадахгүй эсвэл ОСЗ-өөр авсан визээ ашиглан Япон Улсад орж чадахгүй байгаа зэрэг асуудлууд гарч байна. Хилийн шалган нэвтрүүлэх газар энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ОСЗ-ийн хүчинтэй хугацааг 6 сар болгон сунгахаар шийдвэрлэлээ. Иймд дээрх асуудал бүхий виз мэдүүлэгч нь Япон дахь хүлээн авагч байгууллага (сургууль, компани зэрэг)-аас тухайн Монгол иргэнийг хүлээн авах боломжтойг нотолсон албан бичиг (хуулбар байж болно)-ийг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү.

Жич: Виз мэдүүлэхдээ ОСЗ-ийн эх хувийг заавал авч ирэх шаардлагатай. Мөн олгосон хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин мэдүүлэх шаардлагатай бөгөөд визийн хураамжаас чөлөөлөгдөхгүй болно.
 
 
                                                                                 
                                          Япон Улсаас Монгол Улсад суугаа
Элчин сайдын яам