Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ
2020/3/30
2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгууд (Хууль зүйн яам)
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад Европын 21 улс (дор дурдсан) болон Исламын Бүгд Найрамдах Иран улсын бүх бүс нутгийг оруулна. Япон Улс руу зорчихоос 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана.
Европын 21 улс
Ирланд Улс, Андоррын Хант Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс, Швейцарын Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Испанийн Хаант Улс, Бүгд Найрамдах Словени Улс, Данийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Норвегийн Хаант Улс, Ватикан Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бельгийн Хаант Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Бүгд Найрамдах Мальта Улс, Монакогийн Хант Улс, Лихтенштайны Хант Улс, Люксембургийн Их Гүнт Улс
2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)
Зүүн Өмнөд Азийн 7 улс (дор дурдсан) мөн Израил Улс, Катар Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс мөн Бахрейны Хаант Улсаас ирэх иргэдэд хорио цээрийн албаны даргын заасан газарт 14 хоног байж, дотоодын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх хүсэлт тавина.
Зүүн Өмнөд Азийн 7 улс
Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бруней Даруссалам Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Малайз Улс
3. Визний хязгаарлалт (Гадаад хэргийн яам)
(1) Дээрх хоёрт заасан улс оронд байрладаг Япон Улсын Элчин сайдын яам, Ерөнхий Консулын газраас 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олгосон нэг удаагийн болон олон удаагийн визийг хүчингүй болгох.
(2) Дээрх хоёрт заасан улс оронд үзүүлдэг визний хөнгөлөлтийн арга хэмжээг зогсоох.
(3) Дээрх хоёрт заасан улс орнууд мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (Хонконг багтана) болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын бизнес аялалын картад үзүүлдэг визний хөнгөлөлтийн арга хэмжээг зогсоох.
4. Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд хэрэгжүүлж буй хилийн хяналт шалгалтын арга хэмжээг үргэлжүүлэх.
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албаны (2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17 дахь хурал) хурлаар 3 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хорио цээрийг чангатгах, нислэг хүлээн авах нисэх буудлын хязгаарлалт, визний хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг сунгаж 4 дүгээр сарыг дуустал хэрэгжүүлнэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Нэгд заасан арга хэмжээг 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
Дээрх хоёрт заасан арга хэмжээ нь 3 дугаар сарын 28-ны өдрөөс аялалд гарсан нисэх онгоц болон хөлөг онгоцонд хамаарах бөгөөд 4 дүгээр сарыг дуустал хэрэгжинэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Дээрх гуравт заасан арга хэмжээг 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарыг дуустал хэрэгжүүлнэ. Энэ хугацааг сунгах магадлалтай.
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.