12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Япон Улс руу зорчих иргэдийн анхааралд

2021/12/10
  Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд 12 дугаар сарын 10-ны 00 цагаас (Япон цагаар) хойш Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай улс орнууд дунд Монгол Улс зэрэг омикрон хувилбар батлагдаагүй улс орон, бүс нутгаас зорчих иргэд хүчинтэй вакцины гэрчилгээгүй ч Хилийн хорио цээрийн албаны байранд тусгаарлагдахгүй байхаар шийдвэрлэлээ.
 (Гэртээ болон зочид буудал зэрэгт 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. Япон Улсын Засгийн газар 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш хүчинтэй вакцины гэрчилгээтэй иргэд Монгол Улсаас Япон Улс руу буцах болон зорчих тохиолдолд Хилийн хорио цээрийн албаны байранд тусгаарлагдахгүй байх шийдвэр гаргасан боловч энэ удаагийн шийдвэрээр хүчинтэй вакцины гэрчилгээгүй иргэд ч мөн адил Хилийн хорио цээрийн албаны байранд тусгаарлагдах шаардлагагүй боллоо.)
   Мөн Монгол Улсаас Япон Улс руу буцах болон зорчих иргэд сүүлийн 14 хоногт омикрон хувилбар батлагдсан улсад зорчсон тохиолдолд Хилийн хорио цээрийн албаны байранд тусгаарлагдах шаардлагатай болно.
 
    Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам хэдийнэ омикрон хувилбар батлагдсан улс орон (БНСУ зэрэг)-оор дамжин Япон Улс руу буцах болон зорчих тохиолдолд дамжин өнгөрөх (транзит) үедээ хилийн шалган нэвтрүүлэх үеийн бүрдүүлэлт хийсэн (Жишээлбэл: дараагийн аялалын нислэгийн цагийн зохицуулалт зэрэг нисэх буудлаас гарах. Мөн нисэх буудлаас гарахгүй ч терминал хооронд зорчих зэрэгтэй холбогдуулан паспортон дээр орох, гарах тамга тэмдэг дарсан зэрэг) бол омикрон хувилбар батлагдсан улс оронд зорчсонд тооцохыг анхаарна уу.
   Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорхи цахим хуудаснаас үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00322.html 
    Тодруулах зүйл гарах аваас Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны Шинэ төрлийн коронавирусын асуудал хариуцсан мэдээллийн төвийн доорхи утаснаас лавлана уу.

Японоос: 0120-565-653

Гадаадаас: +81-3-3595-2176 (Япон, англи, хятад, солонгос хэлээр)