12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш Япон Улс руу зорчих иргэдийн анхааралд
2021/12/6
Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд 12 дугаар сарын 4-ний 00 цагаас (Япон цагаар) хойш Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай улс орнууд (Монгол Улс багтсан) –аас буцах болон зорчих иргэд доорх (1)-(3)-т заасан нөхцлийг хангасан тохиолдолд Хилийн хорио цээрийн албаны тусгаарлах байран дахь тусгаарлалт болоод хилээр нэвтэрсний дараах 3 дахь өдрийн шинжилгээг шаардалгүй гэр болон буудалд 14 хоног тусгаарлагдахаар шийдвэрлэлээ. (Жич: Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл болон Байнгын оршин суугчийн (永住者) гэр бүл статус бүхий оршин суух зөвшөөрөл авах иргэд Япон Улсын хилээр нэвтрэх боломжтой.)
(1) Өнгөрсөн 14 хоногт "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-д үндэслэн Омикрон хувилбар (B.1.1.529) бүхий улс орон, бүс нутаг”-т зорчоогүй байх.
(2) Хүчинтэй вакцины гэрчилгээтэй байх.
(3) Хилийн хорио цээрийн албанаас олгосон түргэвчилсэн тестээр хилээр нэвтэрсний дараах 3, 6, 10 дахь өдрүүдэд өөрсдөө шинжилгээ авч хариуг заасан аппликэшн зэргийг ашиглан Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийн байдлыг хянах төвд мэдэгдэх.
Жич: Дээрх нөхцлийг хангасан хэдий ч Хилийн хорио цээрийн алба болон Эрүүл мэндийн газраас гэр болон буудалд үргэлжлүүлэн тусгаарлагдахаар шийдвэр гарсан бол түүнийг даган мөрдөх шаардлагатай.
Хүчинтэй вакцины гэрчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорхи цахим хуудаснаас үзнэ үү.
(https://www.mhlw.go.jp/stf/covid-19/bordercontrol.html)
(https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00322.html)