12 дугаар сарын 2-ны 0:00 цагаас хойш Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд
2021/12/2
12 дугаар сарын 1-ний өдөр, Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээ "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-г авахаар шийдвэрлээ (Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
1. Гадаадын иргэнийг хил нэвтрүүлэх, виз олголт болон олгосон визийн хүчинтэй байдлыг зогсоох тухай
(1) 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө олгосон визийн хүчинтэй байдлыг зогсооно (“Япон Улсын иргэний гэр бүл зэрэг”, “Байнгын оршин суугчийн гэр бүл зэрэг” мөн “Дипломат” статус бүхий оршин суух зөвшөөрөл авах иргэд хамаарахгүй).
(2) Үндсэндээ шинээр виз мэдүүлгийг хүлээж авахгүй. (“Япон Улсын иргэний гэр бүл зэрэг”, “Байнгын оршин суугчийн (永住者) гэр бүл зэрэг” мөн “Дипломат” статус бүхий оршин суух зөвшөөрөл авах иргэд хамаарахгүй. Японд амьдарч буй төрөл садан нас барсантай холбогдуулан Япон Улсад зайлшгүй зорчих зэрэг нэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд тус ЭСЯ-нд хандана уу).
(3) 2021 оны 12 дугаар сарын 2-ны 0:00 цагаас (Япон цагаар) хойш 10 хоногийн тусгаарлалт мөрдөгдөх улс орнуудаас (Үүнд Монгол Улс багтаагүй болно) ирэх гадаадын иргэнийг үндсэндээ хилээр дахин нэвтрүүлэхгүй болно.
(2021оны 12 дугаар сарын 1-ний дотор Япон Улсаас гарсан “Байнгын оршин суугч (永住者) ба түүний гэр бүл”, “Япон Улсын иргэний гэр бүл зэрэг” мөн “Урт хугацааны оршин суугч(定住者)” ангиллын Оршин суух зөвшөөрөл бүхий иргэд (Эдгээр оршин суух зөвшөөрөлгүй Япон Улсын иргэний гэр бүл, Байнгын оршин суугчийн (永住者) гэр бүл болон тэдгээрийн үр хүүхэд) үүнд багтахгүй болно.)
Жич: Дээрх 1-с 3-т заасан яаралтай арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн цаашдын халдвар тархалтын нөхцөл байдлаас хамааран 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх журмыг шийдвэрлэх болно.
2. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээ:
(1) 11-р сарын 30-ны 00 цагаас (Япон цагаар) хойш, (а) "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох, өргөдлийг хүлээн авах мөн (б) “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг” олголтыг зогсооно. Мөн 12 дугаар сарын 1-ний өдрийн 0:00 (Япон цагаар) цагаас хойш буцаж ирэх, дахин хилээр нэвтрэх иргэдэд дээрх арга хэмжээ хамаарахгүй.
(2) 12 дугаар сарын 1-ний өдрийн 0:00 цагаас (Япон цагаар) хойш хилээр нэвтрэх иргэний тухайд (а) Вакцин хийлгэсэн тусгаарлах иргэдийг 3 хоногийн тусгаарлалтын арга хэмжээнээс чөлөөлөх мөн (б) Тусгаарлалтын хугацааг богиносгох (14 хоногоос→10 хоног) хэмээх 2 арга хэмжээг зогсоосон болно. 12 дугаар сарын 1-ний өдрийн 0:00 цагаас (Япон цагаар) хойш хилээр нэвтрэх иргэд вакцин хийлгэсэн эс хийлгэснээс үл хамааран хилээр нэвтэрснээс хойш 14 хоногийн тусгаарлагдах шаардлагатай (Монгол Улсаас ирэх тохиолдолд хорио цээрийн албанаас бэлтгэн гаргах тусгаарлах байранд 3 хоног болон гэрийн эсвэл зочид буудал дахь 11 хоногийн тусгаарлалт, нийт 14 хоног).